Monday, June 4, 2012

Зуны даалгавар

ММЗ-III курсын  оюутнуудын анхааралд
  1. 2012-2013 оны хичээлийн жилийн  төгсөлтийн өмнөх дадлагат урьдчилан бэлтгэх зорилгоор 7-11-р ангийн сургалтын материалын бодлогуудыг бодох.
  2. Тухайлсан ангийн 1 бүлэг сэдвээр ээлжит хичээлийн хөтөлбөр боловсруулах.                                                                                                                                                                                                                                        Сайхан амраарай.

Судалгаа шинжилгээний ажил

Судалгаа шинжилгээний ажлын тухай товч ойлголт
Судалгаа шинжилгээний ажил гэдэг нь янз бүрийн хүчин зүйл (фактор)-ээс хамааран судалж байгаа зүйл(объект-ийн өөрчлөгдөх зүй тогтлыг илрүүлж тэрхүү зүй тогтлыг цаашид  амьдрал практикт ашиглаж болох  зорилго бүхий үйл ажилллагаа юм. 
Судалгаа шинжилгээний ажил нь тавьсан зорилт түүнийг шийдвэрлэх арга үр дүнг хэрэглэх салбараас хамаарч онолын,онол-туршилтын,туршилтын,суурь,хавсрал,тухайн,иж бүрэн гэж ангилагдана.

Магадлалын онол, математик статистикийн бодлогууд

М МЗ-III ангийн "Магадлалын онол-Математик статистик" хичээлийн бие даалтын бодлогууд
                               Сэдэв 1. Комбинаторикийн элементүүд
1.    Цэцгийн        дэлгүүрт 5 сарнай, 8 хонгорзул, 9 балжингарав цэцэг байв. Тус бүрээс нэг, нэг цэцэг орсон цэцгийн баглааг хичнээн янзаар бэлдэж болох вэ?
2.    Гурван оронтой тооны хувьд дараах ангилал тус бүрт хэдэн тоо орохыг ол.
а. Бүгд цифр ялгаатай
б.Хоёр цифр нь ижил
в.Гурван цифр нь ижил
3.    Анги 35 сурагчидтай, 19 нь эрэгтэй бол ангиас хэдэн янзын хос үүсгэж болох вэ?
4.    Сургууль 7 давхартай. Нэг давхраас лифтэнд 4 сурагч  суусан бол эдгээр сурагч бүгд хэдэн янзаар бусад давхрууддаа бууж болох вэ?

Sunday, June 3, 2012

Эдийн засгийн хичээлийн агуулга

Лекц 1. Эдийн засгийн шинжлэх ухааны судлах зүйл, судалгааны арга, Зах зээлийн эдийн засгийн үндэс

Товч агуулга: Эдийн засгийн онолын судлах зүйлс, Эдийн засгийн харилцаа, үйлдвэрлэлийннөөц,үйлдвэрлэл.Позитив ба норматив эдийн засаг. Эдийн засгийн онолын аргууд. Судлах зүйл ба арга хоорондын холбоо. Шинжилгээ, судалгааны аргуудын ангилал, тэдгээрийн төрлүүд. Нөөцийн хязгаарлагдмал байдал ба сонголтын асуудал. Нийгмийн үйлдвэрлэлийн боломж. Үйлдвэрлэлийн боломжийн муруй. Баялгийн альтернатив өртөг. Оновчтой үйл хөлдлөлийн зарчим. Зах зээлийн энгийн орчил эргэлт.