Sunday, June 3, 2012

Эдийн засгийн хичээлийн агуулга

Лекц 1. Эдийн засгийн шинжлэх ухааны судлах зүйл, судалгааны арга, Зах зээлийн эдийн засгийн үндэс

Товч агуулга: Эдийн засгийн онолын судлах зүйлс, Эдийн засгийн харилцаа, үйлдвэрлэлийннөөц,үйлдвэрлэл.Позитив ба норматив эдийн засаг. Эдийн засгийн онолын аргууд. Судлах зүйл ба арга хоорондын холбоо. Шинжилгээ, судалгааны аргуудын ангилал, тэдгээрийн төрлүүд. Нөөцийн хязгаарлагдмал байдал ба сонголтын асуудал. Нийгмийн үйлдвэрлэлийн боломж. Үйлдвэрлэлийн боломжийн муруй. Баялгийн альтернатив өртөг. Оновчтой үйл хөлдлөлийн зарчим. Зах зээлийн энгийн орчил эргэлт.
Лекц 2.  Эрэлт, нийлүүлэлт, зах зээл дэхь тэнцвэр, түүний зүй тогтлууд.

Товч агуулга: Эрэлтийн хууль. Эрэлтийн үнийн бус хүчин зүйлс. Эрэлтийн функц. Эрэлт ба эрэлтийн хэмжээний өөрчлөлт. Нийлүүлэлтийн хууль. Нийлүүлэлтийн функц. Нийлүүлэлт ба нийлүүлэлтийн хэмжээний өөрчлөлт. Зах зээлийн тэнцвэр. Тэнцвэрт үнэ, тоо хэмжээ. Зах зээлийн механизм: дээд хязгаар тогтоогдсон үнэ ба бүтээгдэхүүний хомсдол, доод хязгаар тогтоосон үнэ, бүтээгдэхүүний илүүдэл, татвар, дотац, тэнцвэрт үнэ, тоо хэмжээнд нөлөөлөх нь.

Лекц 3. Эрэлт, нийлүүлэлтийн мэдрэмж

Товч агуулга: Мэдрэмжийн тухай ойлголт. Үнийн эрэлтийн мэдрэмж. Мэдрэмжийг хэмжих нь.Мэдрэмжтэй ба мэдрэмжгүй эрэлт. Эрэлтийн мэдрэмжинд нөлөөлөх хүчин зүйлүүд. Солбилцсон эрэлтийн мэдрэмж. Харилцан орлох ба хослох бараа. Орлогын эрэлтийн мэдрэмж. Хэвийн ба доод зэрэглэлийн бараа. Нийлүүлэлтийн үнийн мэдрэмж ба нөлөөлөх хүчин зүйлс. Мэдрэмжтэй ба мэдрэмжгүй нийлүүлэлт.

Лекц 4. Хэрглэгчийн үйл хөдлөлийн онол, Ялгаагүйн муруй

Товч агуулга: Ханамж ба эдийн засгийн онол дахь зөв зохистой (оновчтой) үйл хөдлөл. Нийт ба ахиуц ханамж. Хэрэглэгчийн сагс. Ханамжийн функц. Ханамжийг максимум байлгах зарчим. Ханамжийн тоон хандлага. Хэрэглэгчийн тэнцвэрт байдал. Ялгаагүйн муруй, түүний төрлүүд. Орлуулалтын ахиуц хэмжээ. Төсвийн хязгаарлалт. Хэрэглэгчийн үйл хөдлөлийн онол нь эрэлтийн онолын үндэс болох нь. Үнэ -хэрэглээ муруй. Үнийн өөрчлөлтийн нийт үр ашиг, орлуулалтын үр ашиг, орлогын үр ашиг. Хэрэглэгчийн илүүдэл. Доод зэрэглэлийн бараа. Гиффены парадокс.

Лекц 5. Үйлдвэрлэгчдийн үйл хөдлөл, Үйлдвэрлэлийн зардал

Товч агуулга: Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа ба үйлдвэрлэлийн хүчин зүйлс. Микро эдийн засаг дахь урт ба богино хугацаа. Үйлдвэрлэлийн тогтмол ба хувьсах хүчин зүйлс. Хоёр хувьсагчийн үйлдвэрлэлийн функц. Хөдөлмөр болон капиталын ахиуц бүтээмж. Хөдөлмөр ба капиталын хоорондох орлуулалтын ахиуц хэмжээ буурах тухай таамаглал, хөдөлмөр ба капиталын гарцын мэдрэмж. Нийт, дундаж, ахиуц бүтээгдэхүүн, тэдгээрийн хоорондын хамаарал (холбоо). Ахиуц бүтээмж буурах хууль. Технологи ба эдийн засгийн үр ашиг. Үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн оновчтой хэмжээний үр ашиг. Тогтмол ба хувьсах зардлууд. Нийт дундаж , ахиуц зардал; тэдгээрийн хоорондын хамаарал.

Лекц 6. Зах зээлийн бүтэц:   Төгс ба төгс бус өрсөлдөөнт зах зээлийн онцлог, тэдгээрийн үнэ болон үйлдвэрлэлийн хэмжээний сонголт /ТӨЗЗ,монополь/

Товч агуулга:   Зах зээлийн бүтцийн тухай ойлголт. Төгс ба төгс бус өрсөлдөөн. Төгс өрсөлдөөний шинжүүд. Өрсөлдөөн дахь пүүсийн бүтээгдэхүүний эрэлт. Нийт, дундаж, ахиуц орлого. Пүүсийн ашгийн хамгийн их байх зарчим

MR =MC Гарцын хэмжээг тодорхойлох нь. Өрсөлдөөн дахь пүүсийн богино хугацааны тэнцвэр: ашгийг максимум байлгах, эдийн засгийн (хэвийн)  0 ашиг, алдагдлыг хамгийн бага болгох, үйлдвэрлэлийг зогсоох цэг.

Лекц 7. Зах зээлийн бүтэц:   Төгс ба төгс бус өрсөлдөөнт зах зээлийн онцлог, тэдгээрийн үнэ болон үйлдвэрлэлийн хэмжээний сонголт /ТӨЗЗ,монополь/

Товч агуулга: Төгс бус өрсөлдөөнт зах зээл. Монополь оршин тогтнох нөхцөл ба хэв шинж. Монополийн үйлдвэрлэлийн хэмжээ ба үнийг тодорхойлох нь. Ахиуц орлого, ахиуц зардал, монополь пүүсийн ашиг.

Олигополь: ойлголт, төрлүүд ба хамрах хүрээ. Олигополь пүүсийн үйл хөдлөлийн загварууд.  Курногийн дуополь: үнийн утгын ба үйлдвэрлэлийн хэмжээний тэнцвэрт түвшин.

Лекц 8. Үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн зах зээл. Рент, хүү ба ашиг. Пүүсийн уг зах зээл дэхь сонголт,.

Товч агуулга: Хүчин  зүйлсийн эрэлт, хүчин зүйлүүдийн ахиуц бүтээгдэхүүн. Мөнгөөр илэрхийлэгдсэн хүчин зүйлүүдийн ахиуц зардал. Төгс ба төгс бус өрсөлдөөний нөхцөл дахь нөөцийн эрэлт. Нөөцийн эрэлтийн хүчин зүйлс ба тэдгээрийн мэдрэмж. Хөдөлмөрийн зах зээл. Бодит ба нэрлэсэн цалин хөлс. Хөдөлмөрийн зах зээлийн нийлүүлэлт, төгс өрсөлдөөнт зах зээлийн тэнцвэр. Капиталын зах зээл. Капиталын ба хувийн орлого: капиталын орлогын түвшин, хүүгийн орлого ба зээлийн капиталын зах зээл дээрх тэнцвэржилт. Байгалийн нөөцийн зах зээл. Байгалийн нөөцүүдийн зах зээл дээрх эрэлт ба нийлүүлэлт.

Лекц 9. Макро эдийн засгийн оршил, үндсэн ойлголтууд, Макро эдийн засгийн хэмжүүрүүд

Товч агуулга: Макро эдийн засгийн онолыг судлахын учир холбогдол, Макро эдийн засагт микро эдийн засгийн гүйцэтгэх үүрэг, Экзоген ба Эндоген хувьсагч, Зах зээлийн тэнцвэржилтийн ойлголт.  Макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд  - ҮО, ДНБ, Инфляци, Ажилгүйдэл, ҮНБ - ий дефлятор г.м. тэдгээрийг тооцох зарчим, Хэрэглэгчийн үнийн индекс, Паашегийн, Ласпейресийн, Фишерийн индексийн тухай ойлголт.

Лекц 10 Нийлмэл эрэлт ба нийлмэл нийлүүлэлт

Товч агуулга:   Зах зээлийн тэнцвэр, Нийт эрэлт ба нийлүүлэлтийн тухай ойлголт, Мөнгөний тооны онолын тэгшитгэл, Нийт эрэлт ба нийлүүлэлтийн тоо хэмжээний өөрчлөлт, Урт ба богино хугацаа, Барааны зах зээл дээрх макро эдийн засгийн тэнцвэржилт, Орлого ба зарлагын Сонгодог болон Кейнсийн загвар.

Лекц 11. Макро эдийн засгийн тогтворгүй байдал, эдийн засгийн мөчлөг,  ажилгүйдэл ба инфляци

Товч агуулга: Эдийн засгийн мөчлөг, хэлбэлзлэл, Эдийн засгийн идэвхжилт, Богино ба урт хугацааны хэлбэлзлийн ялгаа Эдийн засгийн мөчлөг, хэлбэлзлэл, Эдийн засгийн идэвхжилт, Ажилгүйдэл, түүнийг хэмжихүй. Ажилгүйдлийн төрөл, хэлбэрүүд, Хатуу тогтоогдсон цалин ба хүлээлтийн ажилгүйдэл, Инфляц, түүний хэмжилт. Түүний төрлүүд. Дефляц. Филлипсийн муруй, Оукений хууль.

Лекц 12. Кейнсийн загвар дахь үйлдвэрлэл ба бүтээгдэхүүний зах зээлийн тэнцвэр, Хувийн хэрэглээ ба хөрөнгө оруулалт

Товч агуулга:    Орлого ба зарлагын загвар, Орлогын өөрчлөлт хэрэглээнд хэрхэн нөлөөлөх нь. Хөрөнгө оруулалт, Элэгдэл хорогдол, Тобины үзүүлэлт, Санхүүжилтийн хязгаарлалт, Хэрэглээний дундаж эрмэлзлэл, Ялгаагүйн муруй, Орлуулалтын ахиу хэмжээ. Таваарын зах зээл ба IS муруй. Тэнцвэртэй байгаа эдийн засаг. Хүүний норм, таваар ба үйлчилгээний зах зээлийн хоорондын холбоо. Мөнгөний зах зээл ба LM муруй. Мөнгөний тооны онолын тэгшитгэлийн үүднээс LM муруйг тайлбарлах нь. IS - LM нийт эрэлтийн онол болох нь.

Лекц 13.  Улсын төсөв, төсвийн бодлого, төсвийн хомсдол ба төрийн өр зээл

Товч агуулга:  Улсын төсвийн бүрдэлт, төсвийн хомсдлын зохицуулалтын хандлагууд, Төсвийн хомсдлын төрлүүд, Төрийн өр зээлийн талаарх үзэл баримтлалууд, Хэрэглэгчид ба ирээдүйн татвар. Өрийн талаарх Рикардогийн үзэл баримтлал. Улсын төсвийн хязгаарлалт

Лекц 14. Мөнгө ба мөнгөний эрэлт, нийлүүлэлт.

Товч агуулга: Мөнгө, мөнгөний тухай. Мөнгөний үүсэл. Мөнгөний хэлбэрүүд. Мөнгөний агрегатууд. Мөнгөний зах зээл. Мөнгөний үржүүлэгч. Банк ба банкны систем. Мөнгө зээлийн бодлого. Мөнгөний зах зээлийн тэнцвэр. IS - LM  загвар дахь төсөв - татвар, мөнгө - зээлийн бодлогын нөлөөлөл.

Лекц 15. Төв банк ба мөнгө зээлийн бодлого

Товч агуулга: Мөнгөний нийлүүлэлт. Төв банкны үүрэг. Нөөцлөлт. Мөнгөний нийлүүлэлтийн загвар. Мөнгөний бодлогын гурван хэрэгсэл. Мөнгөний эрэлтийн протфелйн онол. Бэлэн мөнгийг жолоодох Баумоль - Тобины онол.

Лекц 16. Олон улсын худалдааны ашиг тус, түүнтэй холбоотой асуудлууд

Товч агуулга: Олон улсын худалдааны ашиг тус, Туйлын ба харьцангуй давуу тал. Олон улсын худалдаанаас бий болох ашиг хонжоо. Д.Рикардогийн туйлын давуу талын онол, Хекшер – Олины онол.

No comments:

Post a Comment