Friday, September 14, 2012

Математик мэдээлэл зүйн ангийн бие даах ажлын график төлөвлөгөө


Математик- мэдээлэл зүй”-н анги
Олонлог-логикийн онол хичээлийн
бие даах ажлын график төлөвлөгөө
Бие даалтын ажлын зорилго
Оюутнууд тухайн хичээлийн агуулын хүрээнд танхимд олж авсан мэдлэгээ бататгах,практиктай холбох хэрэглэх чадвар дадал олгоход оршино.
Бие даалтын ажлын хамрах хугацаа
Намрын улирлын  турш
Бие даах ажлыг гүйцэтгэх журам
Оюутан тухайн 7 хоногийн бие даалтын ажлыг төлөвлөгөөнд заасан 16 хоногийн бие даалтын хуваарьт  цагт нь багшид шалгуулж үнэлгээ өгнө.Бие даалтыг нөхөн шалгахгүй ба хэрэв тухайн оюутан бие даалтын ажлыг үнэхээр хийсэн ба хүндэтгэн үзэх шалтгаанаар үзүүлж чадаагүй бол сургалтын алба болон тэнхимийн эрхлэгч,хичээл заасан багшийн хамтаар нөхөн шалгуулах эсэхийг шийдвэрлэнэ.Бие даалтын ажлыг компьютерт шивж бэлтгэн шалгуулна.
Оюутан нь бие даалтын ажлыг хийж гүйцэтгэхдээ
-Лекцийн товлол
-Сурах бичиг,ном сэтгүүл холбогдох материал
-Интернетийн мэдээлэлийн эх үүсвэрүүдийг ашиглаж багшаас зөвлөгөө авах төв болон сургуулийн номын санд суух холбогдох мэргэжлийн хүмүүсээс асууж лавлах хэлбэрээр бие даалтын ажлыг үр дүнтэй гүйцэтгэнэ.

Бие даалтын ажлыг үнэлэх журам:
Бие даалтын ажил  40 оноотой байна.Оюутны бие даалтын оноог хуваарьт хичээлийн орох хугацаанд,бие даалтын ажлын график төлөвлөгөөний дагуу тооцно.Бие даалтын ажлуудын онолын сэдвүүдийн хүрээнд тодорхой объект дээр судлан шинжилж  дүгнэлт гаргах,багшийн өгсөн сэдвүүдийг хамарсан бодлогуудыг бодох,бичгийн хэлбэрээр хийх бөгөөд өөрийн хийсэн зүйлээ амаар хамгаална.
Оюутан бие даалтын ажилдаа удирдамжийн агуулгыг бүрэн багтаасан байх шаардлагатай бөгөөд ажлын цар хүрээ,оновчтой шийдэл,шинэлэг санаа хэрэгжүүлэх боломж,бие даан мэдлэгээ дээшлүүлсэн хэлбэр  нэмэлт материал ашиглан тэмдэглэл товчлол хийсэн ,өгсөн бодлогуудыг онолын хувьд зөв бодсон,хичээлийн агуулгыг эзэмшсэн байдал зэргийг харгалзан 40 хүртэл оноогоор дүгнэнэ.


Олонлог-Логикийн онол хичээлийн бие даалтын ажлын
график төлөвлөгөө
Сэдвүүд
Хийх ажил
Шалгах оноо
Огноо
Анги

1
Олонлогийн тухай ойлголт       олонлогийн элемент

Олонлогийн талаарх мөн   хоосон, тэнцүү, дэд олонлогийн тухай ойлголтыг судлан холбогдох жишээ дасгал ажиллах

2 оноо
IX/15-X/30
ММЗ-II
2
Олонлогийн огтлолцол, нэгдэл, гүйцээлт ба ялгавар

Олонлогийг тайлбарлах Эйлер Венагийн диаграммыг байгуулах, олонлогийн огтлолцол, нэгдэл, гүйцээлт, ялгаварын талаарх судлан холбогдох жишээ дасгал ажиллах

4 оноо
X/30-XI/5
ММЗ-II
3
Олонлогийн декарт үржвэр, декарт үржвэрийг графикаар дүрслэх
Олонлог дээр хийгдэх үйлдлүүдийн талаарх ойлголтуудыг судлан холбогдох жишээ дасгал ажиллах

4 оноо
XI/5- XI/15
ММЗ-II
4
Хамаарлын график, урвуу хамаарал


Олонлогийн хоорондох
хамаарал, урвуу хамаарлын тухай ойлголт- ыг судлан холбогдох жишээ дасгал ажиллах


4 оноо
XI/15- XI/20
ММЗ-II
5
Огтлолгүй дэд олонлогийн задаргаа
Огтлолгүй дэд олонлогийн задаргаа ба түүнийг ангилан холбогдох жишээ дасгал ажиллах

2 оноо
XI/20- XI/25
ММЗ-II
6
Эквивалентийн харьцаа, антисимметрийн харьцаа
Эквивалентийн харьцаа, антисимметрийн харьцааны тухай ойлголттой болж  жишээ дасгал ажиллах

4 оноо
XI/25- XI/30
ММЗ-II
7
Төгсгөлгүй олонлогийн тодорхойлолт
Фунцкийн тухай ойлголт, буулгалт, төгсгөлгүй олонлогийн талаарх ойлголтыг судлан холбогдох жишээ дасгал ажиллах

4 оноо
XI/30- XII/5
ММЗ-II
8
Натурал тоон олонлог дахь чанар

Тэгийн тодорхойлолт, сөрөг биш бүхэл тоон олонлог
Натураль тоон олонлог дахь чанарын тухай, тэгийн тодорхойлолт, сөрөг биш бүхэл тоон олонлогийг олох, ойлголтыг судлан холбогдох жишээ дасгал ажиллах
4 оноо
XII/5- XII/10
ММЗ-II
9
Хэллэг, хэллэгийн бүтэц, дизьюнкц, хэллэгийн инпликац

Хэллэг, хэллэгийн бүтцийн тухай ойлголтыг таниулах, дизьюнкц, инпликацийн талаарх ойлголтыг   судлан холбогдох жишээ дасгал ажиллах

4 оноо
XII/10- XII/15
ММЗ-II
10
Үгүйсгэл коньюкц
Импликацийн предкатууд

Урвуу хэллэг, хэллэгийн коньюкц, дизьюнкц, имплигацын тухай ойлголтыг  судлан холбогдох жишээ дасгал ажиллах
2 оноо
XII/15- XII/20
ММЗ-II
11
Зайлшгүй ба хүрэлцээтэй нөхцөл
Зайлшгүй ба хүрэлцээтэйн талаарх ойлголтыг өгч предкатуудыг тооцох аргачлалыг өгөх  судлан холбогдох жишээ дасгал ажиллах

2 оноо
XII/20- XII/25

ММЗ-II
12
Эсрэг теорем ба эсрэгээр батлах арга
Эсрэг теорем ба эсрэгээр батлах аргыг судлан холбогдох жишээ дасгал ажиллах

2 оноо
ММЗ-II

Нийт
40 оноо



Ашиглах ном, сурах бичиг, вэб хуудсууд:
1.      Д. Пүрэвдорж Математикийн логикийн энгийн эхлэл ба олонлогийн онолын энгийн эхлэл УБ 2003 он
2.      Д. Баттөмөр Логик бодлого ба хэллэгийн логик



No comments:

Post a Comment