Monday, October 28, 2013

Судалгаа шинжилгээнд математик статистикийн регрессийн аргыг хэрэглэх нь

Агуулгын товч Нийгэм эдийн засгийн судалгаа шинжилгээний ажилд математик статистикийн регрессийн аргын ач холбогдолыг тодорхойлж түүнийг хэрэглэх.
 Түлхүүр үг Регресс, корреляци, детерминацийн коэффициент

 Дэлхийн улс орон нийгэм эдийн засгийн нэг тогтолцооноос нөгөөд шилжиж байгаа өнөө үед тухайн орны эдийн засгийн төлөв байдал чиг хандлагыг тодорхой онолын үндэстэйгээр тодорхойлох, үнэлэх явдал туйлын чухал юм . Орчин үеийн судалгаа шинжилгээний ажлын дийлэнх нь бизнес, эдийн засгийн үзэгдлүүдэд чиглэсэн байдаг. Бизнес, эдийн засаг, үйлдвэрлэл зэрэг нийгмийн үзэгдлүүд нь олон тооны хүчин зүйлийн нөлөөн дор явагддаг. Эдгээр хүчин зүйлийн оролцооны хэм хэмжээ буюу нөлөөлөх хэм хэмжээг тооцож эдийн засаг бизнесийн үйл ажиллагааг амжилттай явуулах мөн үйлдвэрлэн гаргаж байгаа бүтээгдэхүүн хамгийн сайн чанартай, хөдөлмөрийн бүтээмж аль болох өндөр байхаар хүчин зүйлүүдийн нөлөөлөх оновчтой утгыг тогтоон түүндээ тулгуурлан үйлдвэрлэл, үйлчилгээ, бизнес явуулах шаардлагатай юм. Туршилтын үр дүн нь түүний үнэн мөнийг магадлах боломжийг бүрдүүлнэ. Судалгааны үр дүнг математик статистик, эконометрикийн аргаар боловсруулна. Энэ аргуудыг бид академик сургалтаар математик статистик, эконометрикийн үндэс гэсэн хичээлүүдээр эзэмшүүлж байгаа юм. Энэ хичээлийн зорилго нь эдийн засгийн болон бизнесийн түгээмэл үзэгдлүүдэд статистикийн нарийн шинжилгээ хийх аргуудыг эзэмшиж, практикт хэрэглэх чадвартай болгоход орших бөгөөд ингэснээр эдийн засгийн болон бизнесийн үзэгдлүүдийн хоорондын хамаарлыг үнэлж одоогийн ба ирээдүйн хандлагыг тодорхойлсон таамаглал (прогноз) дэвшүүлж сурах юм. Иймд судалгаа шинжилгээний ажилд эдийн засгийн математик загварчлал, математик статистик, эконометрикийн аргуудыг өргөн хэрэглэх болсон. Эдгээр аргуудаас математик статистикийн регрессийн аргыг судалгаа шинжилгээний ажилд хэрэглэх нь судалгаа илүү бодитой, хүртээмжтэй болдог. Судалгааны үр дүнг боловсруулж дүн шинжилгээ хийхдээ юуны өмнө загварчилах хэрэгтэй. Ингэж загварчлахын тулд 2 төрлийн өгөгдлийг ашиглана. -Орон зайн өгөгдөл (үйлдвэрлэлийн хэмж ээ, ажилчдын тоо, орлого) -Хугацааны цувааны өгөгдөл (сүүлийн жилүүдийн улирал бүрээр ажи гласан инфляцийн түвшин, дундаж цалин, мөнгөний урсгал зэрэг юм) Эдгээр өгөгдлийг 1.Хугацааны цувааны бүрэлдэхүүн хэсгийн шинжилгээ 2.Регрессийн шинжилгээ 3.Корреляцийн шинжилгээ гэсэн дэс дараатайгаар шинжилж болно. 1.Хугацааны цувааны бүрэлдэхүүн хэсгийн шинжилгээ Мэдээлэлээ түүвэрлэж тархалтын цуваа байгуулсны дараа түүний график дүрслэл хийж ирээдүйн чиг хандлаыг прогнозлодог. 2.Регрессийн шинжилгээ Нийгэм эдийн засгийн үзэгдлүүд нь харилцан уялдаа холбоотой оршдог бөгөөд үүний үр дүнд дэлхий ертөнц эмх замбараагүй зүйлсийн цуглуулга биш өсөлт хөгжлийн нэгдмэл зүй тогтолт процесс байдаг. Энэ өсөлт хөгжил нь ямарваа нэг хүчин зүйлийн нөлөөн дор явагддаг. Энэ нөлөөлөл буюу энэ хамаарлыг регрессийн шинжилгээний тусламжтай шинжилдэг. 3.Корреляцийн шинжилгээ Судалж байгаа хэмжигдэхүүнүүдийн хоорондын хамаарлын хүчийг тодорхойлох явдал эдийн засгийн судалгаанд гардаг. Энэ хамаарлын хүчийг корреляцийн коэффициентээр тооцдог. Бизнесийн талбарт тухайн пүүс компани ашгиа хамгийн их байлгахыг зоридог. Энэ зорилгыг хэрэгжүүлэхийн тулд бид судалгаа шинжилгээ хийж түүндээ үнэлэлт дүгнэлт өгч цаашдын зорилтоо тодорхойлох нь зайлшгүй хэрэгтэй. Тухайлбал Замын Үүдийн төмөр зам үндсэн үйл ажиллагааны ашигт, үйл ажиллагааны зардал болон борлуулалтын орлого хэрхэн нөлөөлж буй нөлөөлөлийг регрессийн шинжилгээгээр шинжлэв. Жил Үйл ажиллагааны ашиг-y Орлого-x₁ Зардал-x₂ 2004 164.103 247.533 82.43 2005 93.214 173.768 80.554 2006 24.541 115.915 91.374 2007 12.464 115.433 102.969 2008 17.19 144.909 127.719 ∑ 311.512 797.558 485.046 2004-2008 оны хоорондох тайлан балансыг үндэслэн үндсэн үйл ажиллагааны ашигт, үйл ажиллагааны зардал, борлуулалтын орлого хэрхэн нөлөөлж буй нөлөөлөлийг судлая. Ингэж судлахад дараах хамаарал ажиглагдав. Өөрөөр хэлбэл регрессийн загвар дараах байдалтай тодорхойлогдов. y ̂=0.965595068+0.992674396x_1-0.999969861x_2 Тодорхойлогдсон регрессийн загварт дүн шинжилгээ хийвэл : Үйл ажиллагааны ашигт орлого эерэгээр нөлөөлж, харин үйл ажиллагааны зардал нь ашигт сөргөөр нөлөөлдөг нь харагдаж байна. Мөн орлогыг 1 нэгжээр нэмэгдүүлэхэд үйл ажиллагааны ашиг 992674396 төгрөгөөр нэмэгдэнэ. Харин зардалыг нэг нэгжээр нэмэгдүүлэхэд үйл ажиллагааны ашиг 999969861 төгрөгөөр буурах нь дээрх регрессийн хамааралаас харагдаж байна. Одоо сонгож авсан хүчин зүйлүүдийн шинж тэмдэг буюу орлого, зардалаа хэр зэрэг оновчтой сонгосныг харуулдаг хэмжигдэхүүн детерминацийн коэффициентийг тооцоолъё. Энэ коэффициентийг R2 гэж тэмдэглэдэг ба 0-оос 1-ийн хооронд утгаа авах бөгөөд 1-рүү хэдий чинээ дөхөх тусам төдий чинээ уг сонгож авсан загвар оновчтой байна. R^2=1-1.276/(17263.79 )=0.999 гарч байгаа нь бидний сонгосон загвар оновчтой болох нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл судалгаа бодитой байгаа нь харагдаж байна. Корреляцийн шинжилгээ Энэ корреляцийн коэффициентийг үр дүнгийн шинж тэмдэг буюу ашигт орлого болон зардал тус тусдаа хэр нөлөөлж байгаа нөлөөлөлийг тогтооход хэрэглэдэг. r_(〖yx〗_1 )=0.249 ; r_(〖yx〗_2 )=-0.175〖; r〗_(x_(1x_2 ) )=-0.468 r_(〖yx〗_1 (x_2 )=0.19) 〖 ; r〗_(〖yx〗_2 (x_1 )=-0.08) ;R_(y(x_1 x_2 )=0.22) Эндээс үйл ажиллагааны зардал болон орлого нь ашигт дунд зэрэг нөлөөлөхөөс гадна орлого нь зардлаа бодвол илүү нөлөөлөх чадвар сайтай байна. Мөн зардал нь ашигт урвуу сул нөлөөлж байгаа нь харагдаж байна. Дүгнэлт Математик статистикийн регрессийн аргыг судалгаа шинжилгээний ажилд хэрэглэхэд судалгаа илүү бодитой, хүртээмжтэй болдог. Регрессийн шинжилгээний арга нь нийгэм эдийн засгийн үзэгдлүүдийн хоорондын холбоо хамаарлыг судалдаг. Жишээ нь: Замын-үүд сумын 2004-2008 оны тайлан тэнцэлд регрессийн шинжилгээ хийсэн. Үндсэн үйл ажиллагааны ашигт, борлуулалтын орлого эерэгээр, харин үйл ажиллагааны зардал сөргөөр нөлөөлдөг байна. Орлого зардлаа бодвол нөлөөлөх чадвар өндөртэй байна. Иймээс үйл ажиллагааны орлогыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Resume Using the method of mathematic statistical regression is more real and accessible for the research work. Regression method explores the correlation between social and economic phenomena. For example: The regression survey was conducted in balance sheet equation in Zamin-ud soum between 2004-2008. Sales income shows positive effect in basic operating profit but operating expenditure shows negative effect. Income has more high effective influence of capacity then the expenditure. Therefore it is necessary to increase the operating income. Ном зүй: Ч.Авдай Д.Энхтуяа “Судалгаа шижилгээний ажил гүйцэтгэх арга зүй” УБ 2007 он Я.Базарсад ”Эконометрикийн арга загварууд” УБ 2007 он Д.Ганзориг Ч.Наранчимэг “Эконометрикс” УБ 2006 он Д.Нарандэлгэр “Удирдлагын ерөнхий онол, математик загварчлал” УБ 2000он

No comments:

Post a Comment