Tuesday, November 12, 2013

"Гурван-Эрдэнэ" БДС-ийн 20 жилийн ойн урлагийн тоглолт


Гурван-Эрдэнэ БДС-ийн 20 жилийн ойн  урлагийн тоглолт амжилттай зохион байгуулагдлаа.

Ойн урлагын тоглолтын хөтлөгчөөр Гурван- Эрдэнэ БДС-ийн Нийгмийн ухааны тэнхимийн эрхлэгч, МУ-ын СТА, яруу найрагч Нямбуугийн Баянмөнх хөтөллөө.

Тоглолтын үеэр олон уран бүтээлч нар, Гурван- Эрдэнэ БДС-ийн оюутнууд, багш нар оролцлоо.

"Гурван-Эрдэнэ" БДС-ийн ойн баярын хурал

"Гурван-Эрдэнэ" БДС-ийн 20 жилийн ойн баярын хурал амжилттай зохион байгуулагдлаа. Уг  хурлыг захирал Ч.Жачин нээж үг хэллээ. Хурлын үеэр  олон багш нар шагнал, урамшууллаар шагнууллаа. Тухайлбал сургуулийн 20 жилийн ойн хүндэт өргөмжлөлөөр Д.Цогзолсүрэн, Н.Баянмөнх, М.Ичинноров, Б.Хашцэцэг, Б.Мөнхцоож нарыг тус тус шагнав.  Мөн
Г.Даваажаргал- МУ-ын Боловсролын тэргүүний ажилтан
Б.Нарантуяа-МУ-ын Боловсролын тэргүүний ажилтан

"Гурван-Эрдэнэ" БДС-ийн ойн баярын хурал

"Гурван-Эрдэнэ" БДС-ийн 20 жилийн ойн баярын хурал амжилттай зохион байгуулагдлаа. Уг  хурлыг захирал Ч.Жачин нээж үг хэллээ. Хурлын үеэр  олон багш нар шагнал, урамшууллаар шагнууллаа. Тухайлбал сургуулийн 20 жилийн ойн хүндэт өргөмжлөлөөр Д.Цогзолсүрэн, Н.Баянмөнх, М.Ичинноров, Б.Хашцэцэг, Б.Мөнхцоожыг тус тус шагнав.  Мөн
Г.Даваажаргал- МУ-ын Боловсролын тэргүүний ажилтан
Б.Нарантуяа-МУ-ын Боловсролын тэргүүний ажилтан

Wednesday, November 6, 2013

Баярын хөтөлбөр

Гурван-Эрдэнэ Багшийн дээд сургуулийн 20 жилийн ойд зориулсан баярын хөтөлбөр

Соён гэгээрэгч хэн бүхний монгол бичиг

Гурван-Эрдэнэ Багшийн дээд сургуулийн 20 жилийн ойд зориулан нэмэн засварласан 3 дахь хэвлэл Соён гэгээрэгч хэн бүхний монгол бичиг  хэвлэгдэн гарлаа.Их зохиолч Д.Нацагдоржийн зохиол бүтээлийн жишээ, олон үеийн эрдэмтэн мэргэдийн бүтээсэн арга зүйд дулдуйдан эрдэм соёлын өв монгол бичигт суралцах дэвтрийг боловсруулжээ.2008 онд анх хэвлэгдсэн ба тухайн ондоо Улсын шилдэг номын нэгээр шалгарч байсан.Эдүгээ 3 дахиа нэмэн засварлаж хэвлээд байна.

Хичээлийн хөтөлбөр

Гурван-Эрдэнэ Багшийн дээд сургуулийн 20 жилийн ойд зориулан шинэ Хичээлийн хөтөлбөр гарлаа.Энэхүү ном нь багш нарын хамтын бүтээл бөгөөд их, дээд сургуулийн оюутнууд болон багш нарт зориулан хэвлэсэн.Уг номд сургалтын хөтөлбөр боловсруулах ерөнхий арга зүй, шинэчилсэн хөтөлбөрийн үзэл баримтлал, багшийн хөгжил зэргийн тухай өгүүлсний зэрэгцээ тодорхой хичээлээр ээлжит хичээлийн төлөвлөлтийг боловсруулан оруулсан байна.

Эрдэм шинжилгээний бичиг №8

Гурван-Эрдэнэ Багшийн дээд сургуулийн 20 жилийн ойд зориулан шинэ эрдэм шинжилгээний бичиг гарлаа. Гурван-Эрдэнэ Багшийн дээд сургуулиас тогтмол гаргадаг бүтээлүүдийн нэг юм. Уг цувралын онцлог нь Гурван -Эрдэнэ(багш, шавь, ном)-ийн шинэчлэл сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлүүдийг хэвлүүлсэн байна.