Tuesday, November 12, 2013

"Гурван-Эрдэнэ" БДС-ийн 20 жилийн ойн урлагийн тоглолт


Гурван-Эрдэнэ БДС-ийн 20 жилийн ойн  урлагийн тоглолт амжилттай зохион байгуулагдлаа.

Ойн урлагын тоглолтын хөтлөгчөөр Гурван- Эрдэнэ БДС-ийн Нийгмийн ухааны тэнхимийн эрхлэгч, МУ-ын СТА, яруу найрагч Нямбуугийн Баянмөнх хөтөллөө.

Тоглолтын үеэр олон уран бүтээлч нар, Гурван- Эрдэнэ БДС-ийн оюутнууд, багш нар оролцлоо.

Тухайлбал МУ-ын СТА  С.Төрмандах, МУ-ын гавъяат жүжигчин н.Болормаа, МУ-ын СТА н.Анхбаяр, дуучин н.Чанцалдулам, Дуучин н.Гансувд, Universe Best Song наадмын шилдэг оролцогч н.Баярцэнгэл, МУ-ын СТА, яруу найрагч Ц.Хулан, "АСА" циркийн 21 уран нугараачид, дуучин н.Ганчимэг, СУИС-ын оюутан дуучин н.Цэрэндагва нар мөн "Гурван-Эрдэнэ" БДС-ийн багш дуучин С.Энхтүвшин, "Гурван-Эрдэнэ" БДС-ийн оюутнууд тус тус оролцлоо. Уран бүтээлч нар, багш оюутнуудтай цаашдын уран бүтээл, ажил амьдралд нь гялалзсан их амжилтыг ерөөж, урлагын их Янжинлхам бурхан та нарыг маань үргэлж ивээж байг.








No comments:

Post a Comment