Sunday, December 22, 2013

Олонлог логикийн онол хичээлийн явцын шалгалтанд бэлтгэх зорилгоор дараах бодлогуудыг бодож өөрийгөө шалгана уу?
 1. Тариачин чоно, ямаа, байцаа гурвыг гол гаргах болжээ. Завиар энэ гурвын зөвхөн нэгийг авч гарч болно. Тэгвэл чононд ямааг ямаанд байцааг идүүлэхгүйгээр тариачин тэдгээрийг хэрхэн гол гаргах вэ? (5 оноо)
2. “ба” холбоос буюу коньюкцийн үнэнийн хүснэгтийг байгуул. (5 оноо)
 3.Доорх хэллэгийг үгээр илэрхийлж үнэний утгыг нь тогтоо. (10 оноо) А. (∀n)(n:n=1); Б. (∀y)(∃x)(xy=1);
4. Шингээлтийн хуулийг үнэний хүснэгт ашиглан батал. (10 оноо)
А. A⋁(A⋀B)⟺A Б. ((A∨B∨C) ̅)⟺A ̅⋀B ̅∧C ̅
5. A={x |0≤x^2≤16 ,x∈Ζ} олонлогийн А. Бүх элементийг жагсаан бич. Б. Элементийн тоог ол. (10 оноо)
 6. A⋃B ,A ⋂B -ийг ол. (10 оноо) A=├]-∞,-4] B=[ 4 ;+∞┤[
7. Тэгшитгэл бод. (10 оноо) (√(1-x)-1)∙(lg⁡(3x-4) )=0;
 8. Харанхуй өрөөний хайрцагт 24 улаан, 24 хөх оймс байв. Хоёр өнгийн ядаж нэг хос оймс гарцаагүй авахын тулд хамгийн цөөндөө хичнээн оймс авбал зохих вэ? (5 оноо)
 9. “буюу” холбоос буюу дизъюнкцийн үнэнийн хүснэгтийг байгуул. (5 оноо)


 



No comments:

Post a Comment