Шатар тоглож сурцгаая



Хичээл №1

1. Шатар өрөх

   Шатрыг 64 нvхнээс бvрдсэн хөлгөн дээр тоглоно. Хөлгийг баруун гар талын булангийн буудал нь цагаан байхаар байрлуулна. Хоёр талаас тус бvр 16 ш дvрснvvдийг Диаграмм 1 дээр байрлуулсан маягаар өрнө.
   Дvрснvvд нь ижил ижлээрээ тэгш хэмтэйгээр байрласныг анзаарч байгаа байх. Зvvнээс баруун тийш нэрлэвэл: Тэрэг, Морь, Тэмээ, Бэрс, Ноён, Тэмээ, Морь, Тэрэг. Эдгээр дvрснvvдийн өмнө нь тус бvр нэг нэг хvv байрлана.
   Цагаан дvрснvvдтэй нь эхэлж нvvнэ. Нvvдлийг 2 тал ээлж дараалан хийнэ. Шатар тоглогчийн зорилго нь эсрэг талын ноёныг устгах. Yvнийг хийж чадвал хожлоо гэнэ. 

 
 2. Нvvдэл

   Тэрэг
Тэрэг / шатрын тэмдэглэгээ нь – R, эхлэн суралцагчид анхнаасаа л олон улсын тэмдэглэгээгээр бичиж сурах нь чухал/ босоо ба хэвтээ шугамд замд нь өөр ямар нэг дvрс садаа болохгvй бол нэг ба хэд хэдэн буудлаар нvvж болно.

2

 

Тэрэг нь ямар нэгэн дvрс дээгvvр даван алгасч нvvж болохгvй.  Хэрэв тvvний замд эсрэг тоглогчийн ямар нэг дvрс байвал тvvнийг «идэж» болно. Энэ нь тэр дvрсийг хөлөгнөөс зайлуулан өөрийн тэргийг оронд нь тавихыг хэлнэ. Тэрэг хоосон хөлөг дээр хаана байрлаж байснаасаа хамааралгvй ижил тоотой буудалд нvvж чадна. / тоолж vзнэ vv/ Yvгээрээ тэрэг бусад дvрснvvдээс ялгагддаг.

   Тэмээ
Тэмээ / шатрын тэмдэглэгээ нь – B /  диагоналаар замд нь саад таарахгvй бол  нэг ба хэд хэдэн буудлаар нvvнэ.

3
 


   Тэмээ мөн л өөр дvрс дээгvvр давж нvvж болохгvй бөгөөд эсрэг тоглогчийн дvрс замд нь байвал тvvнийг иднэ. Тэмээ хоосон хөлөг дээр байрлаж байгаа буудлаасаа шалтгаалан ижил биш тооны буудалд нvvж болдог. Диаграмм 3 дээр цагаан буудлаар нvvх цагаан хөлийн тэмээ 9 буудалд нvvж болох нь харагдаж байна. Харин хар хөлийн тэмээ тvvнээс 4 –р илvv буудалд нvvх боломжтой.  Ямар ч тэмээ хөлгийн 64 буудлаас 32-т нь нvvж чадна. Хөлгийн төвд байрласан тэмээ бараг тэрэгнийх шиг л тоотой буудлыг хянаж чаддаг.   Хичээлийг цааш нь vзэх тусам суралцагчид яагаад буудлын тоо, энэ бvхнийг чухалчилаад байгаагийн учрыг ойлгох болно.

   Бэрс
Бэрс / шатрын тэмдэглэгээ нь – Q / тэрэг, тэмээний альнийх нь ч нvvдлээр нvvж чаддаг. Тэрээр хэвтээ ба босоо шугамд мөн диагоналаар хэдэн буудлаар ч нvvж болно.

4
 


   Бэрс замд нь саад таарахгvй л бол дээр vзvvлсэнчлэн  нvvнэ. Тэрээр мөн л ямар нэгэн дvрс дээгvvр давж нvvж болохгvй. Замд нь айлын ямар нэг дvрс байвал идэж болно. Диаграмм 4 дээр vзvvлсэнчлэн бэрс хөлөгийн голд байрлаж байвал 27 буудлыг хянана. / тоолж vзнэ vv/  Бэрс яах аргагvй шатрын хамгийн хvчтэй дvрс.

   Морь
Морь / шатрын тэмдэглэгээ – N / онцгой маягаар нvvнэ. Yvнийг  Диаграмм 5-ийг ашиглан тайлбарлая.

5
 


   d4 дээр / нvvдлийн тэмдэглэгээг хожим vзнэ/ хар буудалд байрласан морь цэгээр тэмдэглэсэн найман буудлын аль нэгэнд нvvж болно. Энэ нь зөвхөн хар буудлаас цагаанд, эсвэл цагаан буудлаас хар буудалд нvvж болдог гэсэн vг. Морь нь байрлаж байгаа буудлаасаа хэвтээ босоо шугам мөн диагонал бишээр ойрын /2 дахь/ буудалд нvvнэ гэж ч тайлбарлаж болно. Морь зогсож  байгаа буудлаасаа хамааран ижил биш тооны буудалд нvvж болдог. Мэдээж 8-с илvvгvй буудлыг хянаж чадах нь ойлгомжтой. Хянаж буй буудалд нь айлын ямар нэг дvрс байвал тvvнийг идэж болно. Өөрийн болон айлын дvрснvvд дээгvvр давж нvvж болдог шатрын ганц дvрс бол морь. Морь нь бэрс, тэрэгний нэгэн адил шатрын хөлөгний бvх 64 буудалд нvvж чаддаг.

   Ноён
Ноён / тэмдэглэгээ – K / бvх чиглэлд ойрын нэг буудлаар нvvдэг.

6
 


   Диаграмм 6:  е3 дээр байгаа ноён цэгээр харуулсан бvх буудлуудад нvvж болно. Айлын дvрс нvvх буудалд нь байвал идэж болдог. Эсрэг тоглогчийн дvрсний цохилтон дор байгаа буудал уруу ноён нvvж болдоггvй.

   Хvv
Хvv зөвхөн урагшаа л нvvнэ. Хажуу тийш юм уу ухарч нvvдэггvй. Байрлаж байгаа буудлаасаа босоо шугамын дагуу нэг буудлаар л нvvнэ. Зөвхөн анхныхаа байрлалд байгаа хvvг хэрэв тоглогч хvсвэл 2 буудлаар нvvлгэж болдог.

7
 


   Диаграммд vзvvлсэнчлэн анхныхаа байрлалд байгаа хvv сумаар заасан маягаар d3 эсвэл е4 гэж нvvж болно. Цаашид эдгээр хvvнvvд зөвхөн нэгээр л нvvнэ. Хэрэв хvvний өмнө ямар нэгэн дvрс хөдөлгөөнд нь саад болон байж байвал цаашид нvvх боломжгvй гэсэн vг. Хvv нь айлын дvрсийг нvvж байгаа шигээ иддэггvй. Yvгээрээ бусад бvх дvрснvvдээс ялгагдана. Диаграмм 8-д харуулсанчлан хvv диагоналаар иддэг.

8

 

   е4 дээр байгаа цагаан хvv хар хvvнvvдийн аль нэгийг нь идэж болно, харин хар морийг идэж болохгvй. Хvvнд бас нэгэн онцгой чанар бий. Урагш нvvсээр 8-р хэвтээ шугаманд хvрмэгц тоглогчийн сонголтын дагуу өөрийн өнгийн ямар нэгэн бодоор солигддог. Цаашид бэрс, тэрэг, тэмээ, морийг бод хэмээн нэрлэх болно. Тоглолтонд 3-с илvv тэрэг, тэмээ, морь, 2-с илvv бэрстэй тоглох байдал бий болж болно гэсэн vг. Хамгийн хvч муутай хvv маань бэрс болон хувирч болно.





Хичээл №2

3. Шаг, мад

  Ноён айлын дvрсний цохилтон дор орохыг «ноён шалаанд» орлоо гэнэ. Дvрмийн дагуу шалаанд орсон ноён нэн даруй шалаанаас гарах ёстой. Шалаанаас гарах 3 арга бий: – ноёныг цохилтонд өртөөд буй буудал, эсвэл шугамнаас зайлуулах, – Шалж буй айлын дvрсийг идэх, – Ноён ба шалж буй айлын дvрс 2-ын дунд өөрийн ямар нэг дvрсийг тавьж хаах.
   Дээрх 3 аргын алийг нь ч хэрэглээд шалаанаас гарч чадахгvй байвал ноён «маданд орлоо» гэнэ. Тэгэхээр тоглолтын зорилго нь эсрэг тоглогчийнхоо ноёнг мадлахад оршино.

9

 

   Энэ байрлалд / Диаграмм 9 / цагаан хожсон байна. Харын ноён маданд оржээ. Цагааны бэрс харын ноёнг шалсан байна. Шалж байгаа бэрсийг харын ямар ч дvрс идэх боломжгvй 1-рт. 2-рт шалж буй бэрс шалаанд орсон ноён 2-ын дундуур орж шалааг хаах хар талын ямар ч дvрс бас алга. Эцэст нь ноёны нvvж болмоор  5 буудал нь бэрсний, эсвэл h7 дээр байгаа цагаан тэрэгний цохилтон дор байна.

4. Жид. Тэнцээ

  
Ноён шалаанд ороогvй мөртлөө нvvх нvvдэлгvй, мөн тvvний талын ямар ч дvрс бас л нvvдэлгvй болчихсон байрлал vvсвэл ноён «жидэнд» орлоо гэнэ. Ийм өргийг тэнцсэнд тооцно. Өөрөөр хэлбэл аль тал нь ч хожоогvй.

10

 

   Диаграмм 10 дээр vзvvлсэн байрлалд харын нvvх ээлж. Харын ноён айлын цохилтонд өртөөгvй байна, өөрөөр хэлбэл шалуулаагvй байна. Тэгсэн мөртлөө тvvнд нvvх буудал алга. Нvvж болмоор 2 буудал нь / g7 ба h8 / хоёулаа цагаан дvрснvvдийн цохилтон дор байгаа тул дvрмийн дагуу тийшээ нvvж болохгvй. Хар тал морио хөдөлгөх л юм бол ноёноо «нээх» гээд, цагаан тэрэгний шалаанд оруулах гээд байгаа тул ер нь нvvдэлгvй бол

Хичээл №3

6. Шатрын тэмдэглэгээ

   Өргийн бичлэг, хөлөг дээрх байрлал зэргийг тэмдэглэхэд зориулагдсан шатрын тусгай  тэмдэглэгээ байдаг бөгөөд эхлэн суралцагч vvнтэй зайлшгvй танилцах ёстой. Хөлгийн хэвтээ эгнээ a, b, c, d, e, f, g, h гэсэн латин цагаан толгойн эхний vсгvvдээр тэмдэглэгдэж байгааг өмнөх хичээлvvдээс анзаарсан байх. Босоо эгнээг 1-8 тоогоор тэмдэглэнэ. Нvvдлийг тэмдэглэхдээ дvрсний эхний байрлаж байсан буудлыг бичээд зураас татан нvvсэн буудлыг нь бичдэг. Хvvнээс бусад дvрснvvдийг товчилсон vсгээр тэмдэглэдэг. / K, Q, R, B, N /   Монголоор Н, Б, Тр, Т, М гэх бөгөөд яагаад олон улсын тэмдэглэгээгээр анхнаасаа бичиж сурах хэрэгтэйг яваандаа ойлгох болно. Yvнээс гадна эхний ээлжинд дараах тэмдгvvдийг цээжлэх хэрэгтэй:  + шалаа, х идэх, 0-0 богино сэлгээ, 0-0-0 урт сэлгээ, # мад, ! сайн нvvдэл, ? муу нvvдэл.



   В/  1. g3   гэхэд  1... Kf5   хариу нvvвэл  2. Kd3  гэнэ.  Хэрэв  2... Кe5    гэвэл  3. Ke3  нvvн дээр дурдагдсан хожлын байрлал vvснэ.
    Цагаан тал 2 дахь нvvдэлдээ Kd3 гэж нvvсэн нь оппозицийн дvрэмтэй холбоотой. Энэ талаар нилээн хожим заах бөгөөд ямар чухал нvvдэл болох нь бага ч гэсэн ойлгогдож байгаа байх аа. Суралцагчид ноёноор зөв нvvж сурах нь их чухал болохыг бас анзаарсан байх. Шатрын өрөгт 1 хvvний давуу гэдэг бол материалын  хамгийн бага давуу чанар гэсэн vг. Ийм л учраас ноёноор зөв чадварлаг нvvж гэмээнэ хожио чадна.
   Одоо өөр байрлалыг тодорхой авч vзье.
 

No comments:

Post a Comment