Төгсөлтийн нэгдсэн шалгалт

Тав. Төгсөлтийн нэгдсэн шалгалт

5.1. Зорилго: Гурван-Эрдэнэ багшийн дээд сургууль төгсөгчдийн “Төгсөгчийн загвар” буюу “Төгсөгчдийн эзэмших мэдлэг, чадвар, хандлага”–ын шаардлага хангалтын түвшин, тэдний “багш-бие хүн” болох шинж төлөвшлийн түвшинг үнэлж, цаашдын баримжааг тодорхойлох


5.2. Үндэслэл:
Төгсөлтийн нэгдсэн шалгалт нь сургууль төгсөгчдийн эзэмшсэн байх мэдлэг, чадвар, хандлагын ерөнхий түвшинг тодорхой шалгуурт тулгуурлан, үнэн бодитойгоор илрүүлэх, үнэлгээний шинэ чиг хандлагыг хэрэгжүүлэхэд үндэслэнэ.
Үнэлгээг хийхэд дараах зарчмыг баримтална.
Ø  Төгсөгчдийн мэргэшлийн мэдлэг, чадвар, хандлагын тогтолцоо
Ø  Төгсөгчдийн багш мэргэжлийн ерөнхий арга барил, хандлага, бүтээлч сэтгэлгээ  
төлөвшлийн байдлыг хамтын үнэлгээнд тулгуурлан үнэлнэ.

5.3. Төгсөлтийн нэгдсэн шалгалтын бүтэц:

Төгсөлтийн нэгдсэн шалгалт нь:
1.    “Мэргэшлийн ур чадвар”-ыг илрүүлэх бие даасан ажил
2.    “Багш, бие хүн”-ий шинж, төлөвшлийн буюу мэргэжлийн ерөнхий түвшнийг илрүүлэх ярилцлага гэсэн бүтэцтэй байна.

1.“Мэргэшлийн ур чадвар”-ыг илрүүлэх бие даасан ажил:
1.    “Мэргэшлийн ур чадвар”-ыг илрүүлэх бие даасан ажил нь төгсөгчийн сургалтын үйл ажиллагааг бие дааж төлөвлөн зохион байгуулах ажлын арга барил эзэмшсэн байдлыг үнэлэх зорилготой.
2.    Бие даасан ажил нь тухайн мэргэшлийн онцлогоос хамааран аль нэг хичээлийн 2-3 сэдвийн агуулгын хүрээнд сонгосон, сургалтын арга зүйн сэдэвтэй ажил байна.
3.    Бие даасан ажлын сэдвийг төгсөгч өөрөө сонгож, мэргэжлийн багшаас зөвлөгөө авч ярилцсаны үндсэн дээр хийж гүйцэтгэнэ.
4.       Бие даасан ажлыг дараах шалгуурын дагуу үнэлнэ. Үүнд:
Эх материал уншиж судалсан байдал
ü  Мэдээлэл хайж, олж судлах чадварын түвшин
ü  Гадаад хэл дээрх мэдээлэл ашиглах чадвар түвшин
ü  Эш мэдээлэл сонголтын тоо, чанар
ü  Эш мэдээллийн ашиглалт
B. Бичлэгийн соёл
ü  Мэргэжлийн үг, хэллэгийн соёлын түвшин
ü  Бичлэгийн ерөнхий найруулгын байдал
ü  Бичлэгийн ерөнхий соёлын түвшин
ü  Эш авалт
ü  Зүүлт хийх
ü  Ном зүйн бичиглэл
Ажлын гүйцэтгэлийн чанар
ü  Зорилго, зорилтын оновчтой байдал
ü  Арга зүйн боловсруулалтын чанар
ü  Үйл ажиллагааны төлөвлөлт, зохион байгуулалт
ü  Ажлын ерөнхий үр дүн, зорилгоо хангасан байдал
ü  Ерөнхий хандлага төлөвшил
ü  Ажил хэрэгч байдал \хариуцлага, хандлага\
ü  Өөрт нь гарсан ахиц, өөрчлөлт

5.    Бие даасан ажлыг мэргэжлийн тэнхимийн багш нараас бүрдсэн үнэлгээний багт үнэлүүлнэ.
6.    Үнэлгээний баг нь бие даасан ажлын гүйцэтгэл, тодорхой асуудлыг шийдвэрлэх үедээ эзэмшсэн мэдлэг, чадвараа ашиглаж байгаа болон хандаж байгаа байдал, судалгааны арга зүй эзэмшсэн байдал зэргийг илрүүлнэ.
7.    Үнэлгээний багийн гишүүд оюутан бүрийн даалгавар гүйцэтгэлийг дээрх шалгууруудын дагуу дараах түвшингүүдээр оноо өгч үнэлнэ. Үүнд:
А – 90-100%
В – 80-89 %
С – 70-79 %
D – 60-69 %
F – 0-59 %
2.“Багш, бие хүн”-ий шинж, төлөвшлийн ерөнхий түвшнийг илрүүлэх ярилцлага:
1.    Ярилцлага нь төгсөгчийн “багш, бие хүн”-ий шинж төлөвшлийн түвшинг үнэлэх зорилготой.
2.    Ярилцлагын явцад төгсөгч тодорхой кейс сугалан түүн дээр ажиллаж өөрийн боловсролын онол, арга зүйн мэдлэг чадвар, хандлага, сэтгэлгээний түвшингээ үнэлүүлнэ.
3.    Кейс ажилласан байдал дээр үндэслэн ярилцлагыг зохион байгуулна.
Кейс-ярилцлагыг үнэлэх шалгуур:
 Хэл, ярианы чадвар
ü  Үг, хэллэгийн сонголт
ü  Харилцааны ерөнхий соёл
Шинжлэх ухаан ч хандлага
ü  Ерөнхий үзэл баримтлалын байдал
ü  Сэтгэц, сэтгэл зүйн үндэслэлтэй хандаж байгаа байдал
ü  Танин мэдэхүйн зүй тогтлыг тооцоолж буй байдал
ü  Бодит жишээ баримтад тулгуурлаж байгаа байдал
Суралцагчидтай ажиллах арга барил
ü  Нас, сэтгэхүйн онцлогийг харгалзаж байгаа байдал
ü  Ухаалаг, уян хатан хандлага
ü  Хувь хүний хөгжил, төлөвшилтэй холбон хандаж байгаа байдал
ü  Хамт олны хөгжил, төлөвшилтэй холбон хандаж байгаа байдал
Өөрийн үнэлгээ, дүгнэлт хийх чадвар
ü  Үнэлгээ, дүгнэлтийн ерөнхий чанар
ü  Өөрийн алдаанаас сургамж авч буй байдал

4.    Төгсөгч тодорхой практик асуудлын шийдийг хайх, санал-хувилбар гаргах даалгавар дээр ажиллаж сурагчид болон хүнтэй ажиллах  хандлага, ур чадварын төлөвшлийн байдлаа үнэлүүлнэ.
5.    Ярилцлагыг сургуулийн захиргаанаас томилсон “Төгсөлтийн нэгдсэн шалгалтын комисс” авна.
6.    Комисс нь оюутны тодорхой даалгавар гүйцэтгэх явцад нь түүний “багш, бие хүн”-д төлөвшсөн байх чанар, чадварын төлөвшлийн түвшинг тухайн нөхцөлд илрүүлэн ажиглаж үнэлнэ.
7.    Үнэлгээний багийн гишүүд оюутан бүрийн даалгавар гүйцэтгэлийг дээрх шалгуурын дагуу дараах түвшингээр оноо өгч үнэлнэ. Үүнд:
А – 90-100%
В – 80-89 %
С – 70-79 %
D – 60-69 %
F – 0-59 %

5.4. Үнэлгээ:
1.    Төгсөлтийн нэгдсэн шалгалтын ерөнхий үнэлгээг бие даасан ажлын гүйцэтгэл болон “багш, бие хүн”-ий шинж, төлөвшлийн ерөнхий түвшнийг илрүүлэх” ярилцлагын нэгдсэн үнэлгээгээр гарна.
2.    Үнэлгээний багийн гишүүдийн нэг оюутанд өгсөн үнэлгээний дунджийг гишүүн бүрийн өгсөн онооны нийлбэрийн дунджаар гаргана.
3.    Төгсөлтийн нэгдсэн шалгалтын дундаж үнэлгээ хангалтгүй үзүүлэлттэй гарвал тухайн төгсөгч хоёр жилийн дотор дахин гүйцэтгэж үнэлүүлнэ.




5.5. Төгсөгчдөд тавигдах шаардлага:
1.    Сурган сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх дадлагын үнэлгээ
2.    “Мэргэшлийн ур чадвар”-ыг илрүүлэх бие даасан ажил”-ын үнэлгээ
3.    Бүтээлийн сангийн үнэлгээ
4.    Хичээл бүрийн явцын үнэлгээ
5.    Оюутны нийгмийн оролцооны үнэлгээ зэргийг бүрэн үнэлүүлсэн байна.


5.6. Бакалаврын ажил:
1.    Бакалаврын ажил (Диплом) бичсэн оюутныг “Мэргэшлийн ур чадвар”-ыг илрүүлэх бие даасан ажил”-ын үнэлгээг хийснээр тооцно.
2.    Бакалаврын ажил (Диплом) бичих оюутан сургалтын төлөвлөгөөнд заагдсан мэргэжлийн 3 гол хөтөлбөрт 70-аас дээш оноотой, үнэлгээний голч дүн 3.0 баллаас дээш  байх нөхцөлүүдийг хангасан, судалгаа шинжилгээний ажлын арга зүй эзэмшсэн байна.
3.    Уг нөхцөлийг хангаж байгаа хэдий ч  бичих эсэх нь оюутны сонголтоос хамаарна.       
4.    Бакалаврын ажлыг төгсөлтийн шалгалтын комисст хамгаалж үнэлүүлнэ.

5.7. Төгсөлтийн нэгдсэн шалгалтыг сургалтын албанаас гаргасан хуваарийн дагуу авна.
1.    Явцын үнэлгээ хангалтгүй дүнтэй /60 онооноос доош, F дүнтэй/ оюутан төгсөлтийн нэгдсэн шалгалтанд орохгүй.
2.    Оюутан сургалтын хөтөлбөрийг бие даан судалсан гэж үзээд өөрөө хүсвэл төгсөлтийн шалгалтыг урьдчилан өгч болох уян хатнаар зохион байгуулна.
3.    Хүндэтгэн үзэх шалтгаанаар төгсөлтийн нэгдсэн шалгалтанд ороогүй шалтгаан нь бичиг баримтаар нотлогдож байгаа тохиолдолд сургалтын албанаас зөвшөөрлийн хуудас авч  гаргасан хуваарийн дагуу шалгалтаа 1 удаа өгч болно.
4.    Төгсөлтийн нэгдсэн шалгалтанд орохгүй байх хүндэтгэх шалтгаантай бол 14 хоногийн өмнө урьдчилан мэдэгдэж, шаардлагатай бичиг баримтыг хавсаргасан байна.





No comments:

Post a Comment