Сонгон судлах “Сонгон судлах хичээл (Магадлал, статистик)” хичээлийн үнэлгээний төлөвлөгөө





Бүлэг сэдэв
Шалгуур

Үзүүлэлт
Оноо
Хугацаа
1.
Комбинаторикийн элементүүд
- Хос ба хослолын тухай теорем, Буцаалттай түүвэр, Буцаалтгүй түүврийн талаарх ойлголттой болсон байдал
- Комбинаторикийн  бодлогуудыг тооцдог болсон байдал
-Хос ба хослолын тухай теорем, хэсэглэл, сэлгэмэл, гүйлгэмэл, өгөгдсөн бүрэлдэхүүний гүйлгэмэлийг тооцох өөрөөр хэлбэл комбинаторикийн бодлогуудыг бодсон






10 оноо





10 сарын 21
2.
Санамсаргүй үзэгдэл ба эгэл үзэгдлийн огторгуй
- Санамсаргүй үзэгдэл түүн дээр хийх үйлдэл, санамсаргүй үзэгдлийн магадлал тэдгээрийн чанар, магадлалын тодорхойлолтуудыг тооцсон байдал

-Санамсаргүй үзэгдэл дээр хийх үйлдлийг бодлогод ашигласан 
-Санамсаргүй үзэгдэл тэдгээрийн тодорхойлолтуудыг судалсан
-Магадлалын сонгодог тодорхойлолт, геометр магадлал, магадлалын статистик тодорхойлолтуудаар санамсаргүй үзэгдлийн магадлалыг олсон.






5 оноо






10 сарын 31



3
Үзэгдлүүдийн үл хамаарах чанар
- Хамааралтай ба хамааралгүй үзэгдлүүдийн үржүүлэх теорем, ядаж нэг нь явагдах үзэгдлийн магадлал, гүйцэд магадлалын томъёог бодлогод ашигласан байдал
- Хамааралтай  ба хамааралгүй үзэгдлийн магадлалыг олсон
-Ядаж нэг нь явагдах үзэгдлийн магадлалыг олсон
-Гүйцэд магадлалыг зарим бодлогод ашигласан
-Бэйсийн томъёог зарим бодлогод ашигласан






10 оноо





11 сарын 10
4
Бернуллын схем
-Бернуллын томъёог хэрэглэх, хамгийн их магадлалтай тоог олсон байдал,
-n  ба k хүрэлцээтэй их үед магадлалыг олох, n®¥, p®0 магадлалыг олсон байдал
-Үл хамаарах туршилтуудын дараалал буюу Бернуллын схемийн талаар ойлголттой болсон  
-Хамгийн их магадлалтай тоо, Муавр- Лапласын локаль ба интеграл томъёо, Пуассоны томъёог тохирох бодлогод ашигласан.




10 оноо



11 сарын 20
5
Санамсаргүй хэмжигдэхүүн ба түүний тархалтын хууль
-Дискрет ба тасралтгүй санамсаргүй хэмжигдэхүүний тархалтын хууль, түүний тоон үзүүлэлтүүдийг судласан байдал
- Их тооны хуулийг судалсан байдал
-Дискрет болон тасралтгүй санамсаргүй хэмжигдэхүүний түгээмэл тархалтуудыг байгуулах түүнийг бодлогод ашигласан
-Дискрет болон тасралтгүй санамсаргүй хэмжигдэхүүний тоон үзүүлэлтүүд (характристикүүд)-ийг тооцсон
-Их тооны хуулийг зарим бодлого дасгалд ашигласан





10 оноо





11 сарын 31
6
Түүврийн арга, статистик тархалтын цуваа байгуулах
-Мэдээлэлийн өгөгдөл түүнийг ангилах, тархалтын цуваа байгуулах, давтамжийн тухай ойлголттой болсон байдал
-Тархалтын цувааны тоон үзүүлэлтүүдийн талаар ойлголттой болсон байдал
-Мэдээлэлийн өгөгдөл түүнийг ангилан цуваа байгуулсан
-Тархалтын цувааны гистограмм, полигоныг байгуулсан байдал
-Цувааны давтамж, медиан, моод, квартил, децилүүдийг олсон


10 оноо


12-р сарын 10
7
Параметрийн үнэлэлт
Тархалтын үл мэдэгдэх завсрын ба цэгэн үнэлэлт, ХИ үнэний хувь бүхий аргын талаар ойлголттой болсон байдал
Тархалтын үл мэдэгдэх параметрийг завсрын ба цэгэн үнэлэлтийг хийсэн
5 оноо
12-р сарын 15
8
Тархалтын хуулийн тухай статистик таамаглал шалгах

-Таамаглал шалгах ерөнхий зарчим, тархалтын хуулийн хэлбэрийн тухай Пирсоны шалгуурийн талаарх ойлголттой болсон байдал

- Таамаглал шалгах зарчимыг судлан, тархалтын хуулийг ямар хэлбэртэйг тодорхойлсон
5 оноо
12-р сарын 20

Нийт
75 оноо




No comments:

Post a Comment