Сонгох “Магадлалын онол, математик статистик” хичээлийн стандарт




*      Хичээлийн код: pros432
*      Кредит: 3
*      Хамрах хүрээ: Математик-Мэдээлэл зүйн 4-р ангийн оюутнууд
*      Судлах цаг: VIII  улиралд :    Лекц- 32
                     Семинар-32
                     Нийт- 64 цаг
*      Хичээлийн  залгамж  холбоо:
·         Босоо тэнхлэгээр
o   Сургалтын өмнөх: Сургуулийн математик
o   Сургалтын дараах: Мэргэжлийн хичээлүүд
·         Хэвтээ тэнхлэгээр
o   Элементар математик
o   Сургуулийн математик
*      Хичээлийн зорилго: Нийгэм эдийн засаг, судалгаа шинжилгээнд статистикийн
нарийн шинжилгээ хийх аргуудыг эзэмшиж,  практикт хэрэглэх чадвартай болгоход оршино.
*      Агуулгын хүрээ: Магадлалын онол ба математик статистикийн аргууд
*      Оюутны эзэмших мэдлэг:
·         Комбинаторикийн элементүүд
·         Санамсаргүй үзэгдэл түүний магадлал
·         Санамсаргүй хэмжигдэхүүн, түүний тархалтын хууль
·         Статистикийн түүврийн цуваа байгуулах
·         Параметрийн үнэлэлт
·         Хамгийн бага квадратын арга
·         Корреляцийн шинжилгээ






*      Оюутны эзэмших чадвар:
Магадлалын онол
·         Комбинаторикийн бодлогуудыг бодох
·         Санамсаргүй үзэгдэл, түүний  магадлалыг олох
·         Магадлалын тодорхойлолтыг ашиглах
·         Нөхцөлт магадлалыг олох
·         Санамсаргүй үзэгдлийн үл хамаарах чанарыг ашиглах
·         Гүйцэд магадлалыг хэрэглэх
·         Байесийн томъёог ашиглах
·         Санамсаргүй хэмжигдэхүүн, тархалтын функц ашиглах
·          Санамсаргүй хэмжигдэхүүний тоон характеристик буюу үзүүлэлтүүдийг тооцох
·         Их тооны хуулийг ашиглах
Математик статистик
·         Түүврийн тархалтын диаграмм байгуулах
·         Түүврийн тоон үзүүлэлтүүдийг тооцох
·         Параметрийн цэгэн үнэлэлт
·         Параметрийн завсрын үнэлэлт
·         Тархалтын хуулийн тухай таамаглал
·         Хамгийн их үнэний хувь бүхий арга
·         Үл мэдэгдэх параметрийн таамаглал
·         Шугаман регрессийн шинжилгээ ба
Хамгийн бага квадратын арга
·         Корреляцийн шинжилгээ











No comments:

Post a Comment